ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Минупэй гар утсанд суурилсан төлбөрийн системд тавтай морилно уу. Мину пос төхөөрөмжийн хэрэглэгч та манай төлбөрийн системээр дамжуулан төлбөрийн карт, кредит карт ашиглах, карт болон дансны гүйлгээ хийх, урамшуулал үүсгэх /худалдан авах, цаг захиалга, зээлийн үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд дараах үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой болно.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь Минупэй аппликейшний тусламжтайгаар төлбөрийн карт, кредит карт ашиглах, карт болон дансны гүйлгээ хийх, урамшуулал үүсгэх /худалдан авах, цаг захиалга, зээлийн үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг авахтай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.
1.2 Хэрэглэгч (Мину пос төхөөрөмж ашигладаг Процессортой гэрээ байгуулсан хувь хүн, байгууллагыг) гар утасны аппликейшн-д бүртгүүлэх, түүнд байршсан үйлчилгээнүүдийг авахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцан, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.
1.4 Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Минупэй төлбөр тооцоог гүйцэтгэгч “Гурван зуун жар файнанс ББСБ” ХХК (цаашид Процессор гэх) болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.
1.5 Төлбөрийн карт, кредит карт ашиглах, карт болон дансны гүйлгээ хийх, зээлийн үйлчилгээний нөхцөлийг Процессортой тусгайлан байгуулсан “Мастер гэрээ”-гээр зохицуулна.
1.6 Минупэй аппликейшн нь “Монгол Ай Ди” ХХК -ийн өмч бөгөөд 1.5-д зааснаас бусад тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулагдана.
1.7 Хэрэглэгч хувийн мэдээллээ (нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг, төлбөрийн картын мэдээлэл) Гуравдагч этгээдэд дамжуулахгүй чандлан хадгална.
ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
2.1 Процессор дараах эрх, үүрэгтэй байна.
2.1.1 Процессор нь Мерчантын төлбөр тооцооны процесс дээр хамтран ажиллаж байгаа эрх зүйн чадамж бүхий бие даасан хуулийн этгээд юм.
2.1.2 Төлбөр тооцоо болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, хэрэглэгчдийн картын мэдээллийг олон улсын PCI DSS стандартын дагуу нууцлана.
2.1.3 Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн төлбөр тооцооны системийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглана.
2.1.4 Процессор нь эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд хэрэглэгчийн оруулсан хувийн мэдээллийн нууцлалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй чандлан хадгална.
2.1.5 Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас хувийн мэдээллийн нууцлал алдагдсан тохиолдолд үүнтэй холбогдон гарсан аливаа хариуцлага, хохирол, зардлыг Процессор болон Монгол Ай Ди ХХК хариуцахгүй.
2.1.6 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, аливаа зөрчсөн үйлдэл гаргахыг завдсан тохиолдолд Процессор болон Монгол Ай Ди ХХК нь хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, цуцлах, хүчингүй болгох эрхтэй.
2.2 Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна.
2.2.1 Минупэй аппликейшн болон төлбөрийн системийн лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад аливаа байдлаар ашиглахыг хориглох ба хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээнэ.
2.2.2 Хэрэглэгч гуравдагч этгээдэд аливаа нэгэн байдлаар санаатай болон санамсаргүйгээр хувийн мэдээллийн нууцлалаа дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузер-ээ хаах, гар утасны аппликейшн-д нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх замаар өөрийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлаа өөрөө бүрэн хариуцах ба алдагдуулснаас үүсэх аливаа хариуцлага, хохирол, зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
2.2.3 Хэрэглэгч өөрийн сайн дураар хувийн вебсайт болон гар утасны аппликейшн-д хувийн мэдээлэл болон картын мэдээллээ бүртгүүлнэ.
2.2.4 Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг Процессор үнэн зөв, бодит гэж хүлээн авч төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх тул Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит эсэхэд бүрэн хариуцлага хүлээнэ.
2.2.5 Хэрэглэгч Минупэй аппликейшн дээр ашиглахтай холбоотой оруулж буй бүхий л мэдээ мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээх ба үүнтэй холбогдон гарах аливаа хариуцлага, хохирол, зардлыг хариуцна.
2.2.6 Минупэй аппликейшн ашиглахдаа зааврын дагуу үнэн зөв мэдээлэл оруулах шаардлагатай ба аливаа урамшуулал, зөвлөгөө контент, санал гомдол, шаардлага зэрэгт бүрэн хариуцлага хүлээнэ.
2.2.7 Энэхүү үйлчилгээний нөхцлийн 2.1.6-д заасан нөхцөл байдал үүссэнээс үүдэн гарах аливаа хариуцлага, хохирол, зардлыг бүрэн хариуцна.
ГУРАВ.БУСАД ЗҮЙЛ
3.1 Үйлчилгээний нөхцөлд Процессор нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж, танилцсан байх үүрэгтэй ба танилцаагүй байх нь хожмын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
3.2 Төлбөр тооцооны маргаантай холбоотой асуудлыг харилцагчийн үйлчилгээний төв 1800-1122, contact@mymoney.mn болон www.pay.minu.mn вебсайтаар холбогдож болно.
3.3 Харилцагчийн үйлчилгээний төв нь зөвхөн ажлын цагын хуваарийн дагуу ажиллах ба хэрэглэгч санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.
3.4 Хэрэглэгчээс ирүүлсэн картын төлбөр тооцоонд гарсан гомдол, маргаантай холбоотой асуудлыг Монгол Улсын “Төлбөрийн системийн тухай хууль”, Монгол Банкны “Төлбөрийн картын журам” болон Үндэсний цахим гүйлгээний төвийн холбогдох журам зааврын дагуу шийдвэрлэгдэнэ.