НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь хэрэглэгч www.redpoint.mn (цаашид вэб сайт гэх) болон Red Point Mongolia Application (цаашид гар утасны аппликэйшн гэх)-ний тусламжтайгаар РэдПойнт цуглуулах, урамшууллын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Хэрэглэгч (РэдПойнт урамшууллын хөтөлбөрт албан ёсны бүртгэлтэй хэрэглэгчийг цаашид Хэрэглэгч гэх) вэб сайт болон гар утасны аппликэйшн-д бүртгүүлэх, каталогоос худалдан авалт хийж хүлээн авахаас өмнө уншиж танилцан, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.

1.3 Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “РэдПойнт” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Монгол Ай Ди” ХХК /цаашид Компани гэх/ болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Компани дараах эрх, үүрэгтэй байна:

2.1.1 Вэб сайт, гар утасны апп-ийн хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.

2.1.2 Компани вэб сайт болон гар утасны аппликэйшн мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт, урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөв байллыг бүрэн хариуцна.

2.1.3 Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн, аюулгүй, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт хянаж шалгана.

2.1.4 Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхааруулах, хэрэглэгчтэй холбоо барихад ашиглана.

2.1.5 Компани нь эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд хэрэглэгчийн мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

2.1.6 Компани нь каталог дахь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг ханшийн хэлбэлзэл, нийлүүлэгч байгууллагын үнэ болон бусад холбогдох хүчин зүйлсээс шалтгаалан сар тутам шинэчлэх эрхтэй ба энэ тухай хэрэглэгчдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй болно.

2.1.7 Хэрэглэгчийн буруутай үйлдлийн улмаас мэдээллийн нууцлал алдагдсан ба үүнтэй холбогдон гарсан хохирлыг Компани хариуцахгүй.

2.2 Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:

2.2.1 Вэб сайт, гар утасны апп нь Компанийн өмч бөгөөд лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад аливаа байдлаар ашиглахыг хориглох ба хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

2.2.2 Хэрэглэгч гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хаах, гар утасны аппликэйшн-д нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна. Алдсанаас үүсэх хохирлыг Компани хариуцахгүй болно.

2.2.3 Хэрэглэгч өөрийн сайн дураар вэб сайт болон гар утасны аппликэйшн -д хувийн мэдээллийг бүртгүүлнэ.

2.2.4 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

ГУРАВ. ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

3.1 Хэрэглэгч вэб сайт болон гар утасны аппликэйшн -д бүртгүүлж гишүүн болсноор өөрийн РэлПойнт-ын үлдэгдлийг хянах, хуулга шалгах, РэдПойнт худалдаж авах, шилжүүлэх, хүлээн авах зэрэг үйлдлийг хийх боломжтой байхаас гадна Каталогоос урамшууллын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой.

3.2 Хэрэглэгч вэб сайт болон гар утасны аппликэйшн ашиглан гишүүнээр бүртгүүлэхийн тулд өөрийн утасны дугаар, имэйл хаяг, банкны картын дугаарыг сайн дураар оруулна.

3.3 Хэрэглэгч бүртгүүлсний дараа баталгаажуулалт хийснээр албан ёсны гишүүн болно.

3.4 Хэрэглэгч имэйл хаяг болон утасны дугаараар гишүүн болох ба нэг имэйл, утасны дугаарыг нэгээс олон хэрэглэгч бүртгүүлэхэд ашиглах боломжгүй байна.

3.5 Вэб сайт болон гар утасны аппликейшнээр хэрэглэгч бүртгүүлэн гишүүн болсноор онлайн данс үүснэ.

3.6 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний журамд заасан үүргээ зөрчсөн эсвэл дараах зөрчлийг гаргасан тохиолдолд Компани тухайн хэрэглэгчийн дансыг хааж, шаардлагатай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулах ба учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Үүнд:

3.6.1 Вэб сайт болон гар утасны аппликейшнд буруу эсвэл худал мэдээлэл оруулах;

3.6.2 Өөрийн бүртгэлгүй картыг ашиглах;

3.6.3 Өөрийн худалдан авалттай холбоогүй РэдПойнтыг аливаа байдлаар оруулах;

3.6.4 Бусад байдлаар Компанийг хуурч мэхлэх, залилахыг оролдсон аливаа үйлдэл гаргасан бол.

3.7 РэдПойнт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдийн худалдан авалтыг урамшуулах хөтөлбөр тул байгууллагын хэрэгцээний худалдан авалтанд РэдПойнт хуримтлагдахгүй.

3.8 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийн 1.2-т заасан байгууллагуудаас хийсэн худалдан авалтанд РэдПойнт хуримтлуулахын тулд тогтмол бэлэн бусаар төлбөр хийдэг 4 хүртэлх тооны картаа вэб сайт болон гар утасны аппликэйшн дээрх өөрийн бүртгэл дээрээ холбох ба эдгээр банкны картаар дээр дурьдсан байгууллагуудад хийсэн худалдан авалтанд ногдох РэдПойнт нь автоматаар хуримтлагдана. Бэлэн мөнгөөр төлбөр хийсэн тохиолдолд НӨАТ-ын баримтан дээрх QR код болон РэдПойнт кодыг гар утасны аппликэйшны тусламжтайгаар бүртгүүлж, РэдПойнтоо хуримтлуулах боломжтой.

3.9 РэдПойнт кодыг тухайн худалдан авалт хийсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор бүртгүүлсэн тохиолдолд тухайн код нь 72 цагийн дотор автоматаар баталгаажиж РэдПойнт орно. 60 хоног өнгөрсний дараа бүртгүүлсэн РэдПойнт код нь, хүлээгдэж буй төлөвт шилжих ба хэрэглэгч НӨАТ-ын баримтаа шалгуулснаар тухайн худалдан авалтын РэдПойнтыг олгоно.

ДӨРӨВ . РЭДПОЙНТ СИСТЕМ

4.1 Хэрэглэгч РэдПойнт цуглуулахдаа:

4.1.1 Петровисийн шатахуун түгээх станцын бэлэн болон бэлэн бус худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.1.2 Петромартын бэлэн бус гүйлгээний 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.1.3 ХасБанкны карт эзэмшигчид РэдПойнт цуглуулах боломжтой тэмдэг бүхий тэмдэглэгээтэй ХасБанкны ПОС төхөөрөмжид картаа уншуулж худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх РэдПойнт.

4.1.4 PC Mall электрон барааны дэлгүүрийн салбаруудад хийсэн худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.2 Вэб сайт болон гар утасны аппликэйшн дээр тогтмол ашигладаг 4 хүртэлх банкны картаа бүртгүүлснээр тухайн картаар дээрх үйлчилгээний байгууллагуудад хийсэн худалдан авалтын РэдПойнт автоматаар орох ба хянах боломжтой болно.

4.3 РэдПойнт нь худалдан авалт хийснээс хойш 24-72 цагийн дотор РэдПойнт хэрэглэгчийн дансанд орно.

4.4 РэдПойнт хэрэглэгчийн дансанд орсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд хүчинтэй байна. 24 сарын хугацаа нь дууссан РэдПойнт хэрэглэгчийн данснаас автоматаар хасагдана.

4.5 Вэб сайт болон гар утасны аппликэйшн дээр бүртгэлгүй картаар худалдан авалт хийсэн тохиолдолд РэдПойнт хуримтлагдахгүй.

4.6 Хэрэглэгч хуримтлуулсан РэдПойнтоор, РэдПойнт каталогоос урамшууллын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломжтой.

4.7 Хэрэглэгчийн РэдПойнт нь бараа, бүтээгдэхүүн худалдаж авахад хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл РэдПойнтоо мөнгөөр худалдан авах боломжтой. РэдПойнт худалдан авах ханш нь 1 РэдПойнт = 2 төгрөг байна.

4.8 Худалдаж авсан РэдПойнтыг буцаах боломжгүй.

4.9 Хэрэглэгч хөдөө орон нутгаас банкны карт ашиглан худалдан авалт хийсэн бол заавал НӨАТ-ын баримт дээрх 10 оронтой РэдПойнт кодыг бүртгүүлснээр РэдПойнт орно.

4.10 Хэрэглэгч хоорондоо РэдПойнт илгээх, хүлээн авах боломжтой.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

5.1 Вэб сайт болон гар утасны аппликэйшн -р худалдаалах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон хийгдэх төлбөр тооцоо нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт “төгрөг”-өөр болон хэрэглэгчийн хуримтлуулсан “РэдПойнт”-оор хийгдэнэ.

5.2 Хэрэглэгч вэб сайт болон гар утасны аппликэйшн -р РэдПойнт каталогоос худалдан авалт хийхдээ 100% төлбөрөө төлснөөр худалдан авалт баталгаажна.

ЗУРГАА. БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРГЭЛТ, ХҮЛЭЭН АВАХ НӨХЦӨЛ

6.1 Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Компанийн зарласан цэгүүдээс очиж өөрийн биеэр хүлээн авна.

6.2 Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүлээн авахдаа аппликейшн болон вэб сайт дээр худалдан авсан барааныхаа бар код эсвэл бар кодын доор харгалзах 10 орон бүхий кодыг шалгуулан бараагаа хүлээн авна.

ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ

7.1 Үйлчилгээний нөхцөлд Компани өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж танилцаж байх үүрэгтэй ба танилцаагүй байх нь хожмын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.2 Хэрэглэгч нь РэдПойнттой холбоотой мэдээлэл авах болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайт болон гар утасны аппликейшний “санал хүсэлт” хэсэгт хандар эсвэл Лавлах утас 11-31-80-20 дугаарт холбогдон асуудлуудаа шийдүүлнэ.

7.3 Хэрэглэгчийн лавлах төв нь зөвхөн ажлын цагаар ажиллах ба хэрэглэгч санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой бөгөөд ирүүлсэн хүсэлтэд ажлын 48 цагийн дотор шийдвэрийг хүргүүлнэ.

7.4 Хэрэглэгчээс ирүүлсэн гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайт, гар утасны аппликэйшны үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.